/ / Булган аймаг дахь Цагдаагийн газар

Булган аймаг дахь Цагдаагийн газар

Булган аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор алба хаагчдын хүүхдийн хөгжлийг дэмжих, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, гэр бүлийн гишүүдийг ажлын байртай болгох зорилгоор байгууллагын дэргэд сургуулийн өмнөх боловсрол олгох 2-5 настай хүүхдүүдийг хүлээн авч сургах “Гэр цэцэрлэг”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

 Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Алтаншагай аймгийн удирдлагуудаас үйл ажиллагааг туслан дэмжин ажиллах талаар, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Ж.Ганболд цэцэрлэгийн хүний нөөц, үйл ажиллагаа явуулах стандарт дүрэм, журмыг хангах талаар дэмжлэг үзүүлэн ажиллах талаар үг хэлж, тус газрын алба хаагч нар оролцов.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛНООС БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАРТ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна