/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2022", "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА:

"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2022", "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА:

Булган аймгийн Цагдаагийн газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийн гишүүдийн дунд Бүлгэмийн танилцуулга, Мэндчилгээ, "Би сэргийлэгч" сэдэвт гэрийн даалгавар, Хууль, эрх зүй, "Үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлье" жүжигчилсэн тоглолт зэрэг 5 төрлөөр тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар үг хэлэн идэвхтэй оролцон, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Тэмцээнд "ТЭРГҮҮН" байрт Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Г.Очирсүрэн ахлагчтай "Сонор" бүлгэм, "ДЭД" байрт Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Г.Биндэръяа ахлагчтай "Алтан шонхор" бүлгэм, "ГУТГААР" байранд Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Б.Должинсүрэн ахлагчтай "UNIQUI" бүлгэм шалгарч "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН"-аар Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Цэнгэлмаа шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж мөн хүүхдийн эрхийг хамгаалах ажилд үр бүтээл гаргасан Спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Г.Отгончимэг, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Нямжаргал, 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Доржпүрэв нарт Цагдаагийн газрын даргын "ТАЛАРХАЛ"-аар тус бүр шагнагдан амжилтай зохион байгуулан өндөрлөв.
"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ" БҮЛГЭМИЙН ДҮҮ НАРТАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна