“АЛТАН НАМАР” УРЛАГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА:
Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас алба хаагчдын авьяасыг нээж, хөгжүүлэх, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор урлагийн баг наадмыг /2022.10.24/ өдөр зохион байгуулав.
Тэмцээнийг нээж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар үг хэлэн урлагийн баг наадамдаа идэвхтэй оролцон, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
“АЛТАН НАМАР” Тэмцээний төрөл: Яг түүн шиг /Олны танил дуучдыг дуурайх/, Караоке тэмцээн /гоцлол/, Караоке тэмцээн /багаар/ 3 төрлөөр зохион байгуулагдан 1 дүгээр байрыг Эрүүгийн цагдаагийн тасаг, 2 дугаар байрыг Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасаг, 3 дугаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нар бусдыг тэргүүлэн байр эзлэн “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус бүр шагнагдан алба хаагчид амжилтай оролцон өндөрлөв.





