/ / САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус газрын 2023 оны эхний хагас жилийнСахилга хариуцлагын зөвлөгөөн, тайлангийн хурал”-ыг 2023 оны 07 дугаарсарын 07-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус газрын тасаг болон сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдлаа.

Хөтөлбөрийн дагуу Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Өнөрбат алба хаагчдад эхний хагас жилийн тайлан, сахилгаёс зүйн нөхцөл байдлын талаар болон зохион байгуулсан ажлын хүрээнд мэдээлэл хүргэж 2023 онд хүний эрхийг дээдлэх, сахилга хариуцлагатай, хорт зуршлаас ангид байх уриалга гарган хамт олноор хэлэлцэн санал солилцлоо.

Зөвлөгөөний төгсгөлд тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатарал хаагчдын сахилга, ёс зүй, ажил хариуцах мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч, алба хаагчдад амжилт хүслээ.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна