/ / АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

“ЦАГДААГИЙН ГАВЬЯА” тэмдгээр:

- Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Амарсанаа,Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Мөнхбаясгалан, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батжаргал,

“ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр :

- Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Батмөнх, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч А.Олонбаяр,Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Х.Шинэтөр,

Хугацааны “ДЭД ХУРАНДАА” цолоор:

- Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Өнөрбат,

Хугацааны “ЦАГДААГИЙН АХМАД” цолоор:

- Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оюунгэрэл,

- Бүрэгхангай сумын сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Энхболд,

Хугацааны “АХЛАХ ДЭСЛЭГЧ” цолоор:

- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Нармандах,

Цагдаагийн “ДЭСЛЭГЧ” цолоор:

- Захиргааны удирдлагын тасгийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхболд, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхбаяр,Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч С.Ганзориг,Хангал сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч,цагдаагийн ахлах ахлагч Б.Шинэсайхан,Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Даваажав,

Хугацааны “АХЛАХ АХЛАГЧ” цолоор:

- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч А.Олонбаяр,

Хугацааны “АХЛАГЧ” цолоор:

- Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Отгонбаяр, тус тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Мягмарбаяр, Бүрэгхангай сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Золбоохүү, Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадагва

Эрүүгийн цагдаагийн албаны "ТАЛАРХАЛ"-аар:

-Хутаг-Өндөр сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Бямбадорж

Цагдаагийн газрын даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр:

- Хутаг-Өндөр сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганбаяр, тус тасгийн цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Цэрэннамжил, Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нямдорж нар шагнагдлаа.

Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна