/ / БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Булган аймаг байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баяр наадмын хамгаалалтад Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн бага насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нараасаа төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий гарын бугуйвч, санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллаж байна.

ИРГЭД ТА БҮХЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ӨӨРИЙН ЭД ЗҮЙЛ БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛААРАЙ. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна