/ / ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

       Аймгийн хэмжээнд хууль бус ан агнуур, тарвага, тарвагны гаралтай түүхий эдийн худалдаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг аймгийн Мал эмнэлэгийн газар, Байгаль орчин, аялал жуучлалын газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

       Арга хэмжээний хүрээнд тарвага хууль бусаар тээвэрлэсэн, агнасан 4 зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад харъяалалын дагуу шилжүүлсэн байна.

       Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах болон тарвагны гаралтай түүхий эдийг тээвэрлэхгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна