/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ “ФУТЗАЛНЫ ХӨЛБӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ “ФУТЗАЛНЫ ХӨЛБӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

     Тус газрын Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгаас 2023 онд зохион байгуулагдах спортын уралдаан, тэмцээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагын дунд зохион байгуулагдах, тэмцээн уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор алба хаагч нарын дунд футзалны хөл бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

    Тэмцээний ТЭРГҮҮН байранд цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантөгс ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид шалгарч шилжин явах цом, алтан медалийн эздээр тодорлоо.

     ДЭД байранд цагдаагийн дэслэгч С.Ганзориг ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн медалиар,

     ГУТГААР байранд цагдаагийн ахлах дэслэгч Л.Ганбаатар ахлагчтай Хангал, Хутаг-Өндөр сумын сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид шалгарч өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнагдлаа.

       АЛБА ХААГЧИД ТА БҮХЭНДЭЭ СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна