/ / “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус цагдаагийн газраас 2023 онд зохион байгуулагдах соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд алба хаагчдын ажлын стрессийг бууруулах, бие бялдарын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 10 багийн 70 алба хаагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ТЭРГҮҮН байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, ДЭД байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, ГУТГААР байранд Рашаант сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус тэмцээний “Шилдэг тэгш тоглогч”-оор Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Булгантамир шалгарлаа.

        Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна