/ / “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлсэн.

      Энэхүү “Нэг сая мод” тарих уриалгын хүрээнд Булган аймгийн Цагдаагийн газраас мод тарих ажлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн газрын 115 алба хаагч, 16 сум 1 тосгонд 385 ширхэг улиас, 385 ширхэг хайлаас, 385 ширхэг агч, 395 ширхэг Бургас нийт 1550 ширхэг мод тарих ажлыг зохион байгуулан ажиллалаа.

       “БАЙГАЛИА ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна