/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

          Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа нутгийн төв болон өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна. Иймд, иргэн та

        Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

           Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх

      Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

         Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна