/ / ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Тус газраас "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023" нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтран бүртгэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих хүн, хуулийн этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт, гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

   Хамтарсан зөвлөгөөнд цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Амарсанаа, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Орлогч прокурор М.Энхбаатар нар болон хяналтын прокурорууд, ахлах мөрдөгч, мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар хамрагдаж, мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тулгамдаж буй асуудлууд, хүндрэл бэрхшээл, хэргийн шийдвэрлэлтийг ахиулахад анхаарах асуудал зэрэг сэдвээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

    Зөвлөгөөний үеэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга "Шүүхээс хэргийн зүйлчлэл өөрчлөн шийдвэрлэсэн үндэслэл" сэдвээр, хяналтын прокурор П.Шижиртуяа "Улсын ерөнхий прокурорын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаартай зөвлөмж"-ийн хүрээнд тус тус сургалт зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна