/ / “НОГООН БҮС” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“НОГООН БҮС” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус газраас улсын хэмжээнд явагдаж байгаа “Ногоон бүс” төслийн хүрээнд Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн дарга, эрхлэгч, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж, ашиглалтыг үр дүнтэй болгох, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, “АЮУЛГҮЙ НОГООН БҮС”-ийг бий болгож дамжин өнгөрч байгаа иргэдийн болон оршин сууж буй иргэдэд амар тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, АЮУЛГҮЙ- АМАР АМГАЛАН АЙМАГ бий болгох зорилтын хүрээнд сургалтыг зохион байгуулж санал хүсэлт солилцлоо. Мөн аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа хяналтын камерын үйл ажиллагаатай танилцаж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч, захирал нар “НОГООН БҮС” төслийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

“НОГООН БҮС- АЮУЛГҮЙ- АМАР АМГАЛАН АЙМАГ”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна