/ / ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойн баярыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медиалаар шагнагдлаа.

 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мягмаржав,

 

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

НХЖХОНАБХ тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Батжаргал,

Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Болдсайхан нар шагнагдлаа.

 

 

Түүхэн цаг хугацааны эргэлтэд зорьсон үйлс, зүтгэсэн зүтгэл тань үргэлж мандан бадрах болтугай.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна