/ / “ЦЭВЭР АГААР-2024” ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ЦЭВЭР АГААР-2024” ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус газраас сургалт, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд болон алба хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг цэвэр агаарт зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “ЦЭВЭР АГААР-2024” цасны баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд “Цасны буухиа”,“Хүчтэн”,“Хэн сайн хоол хийх вэ”зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрүүл агаарт нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Тэмцээнүүдийн нийлбэр оноогоор Тэргүүн байранд дэд хурандаа Ж.Батдорж даргатай Мөрдөн байцаах тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Дэд байрт дэд хурандаа Д.Эрдэнэхүү даргатай Эрүүгийн цагдаагийн тасаг, Гутгаар байрт хошууч Б.Билэгжүгдэр даргатай НХЖХОНАХТ-ийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна