/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

 

 

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа олгох заавар” шинэчлэгдэн батлагдав.

Энэ заавраар Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд иргэний ялтай эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвд албан бичгээр хандсан тохиолдолд иргэний ялтай эсэх лавлагааг олгож байхаар болов.

Эрх бүхий байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж нь иргэдээс Цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ялтай эсэх тухай лавлагаа/ шаардах эрх зүйн үндэсгүй болно.

Иргэн тацагдаагийн байгууллагаас тодорхойлолт авахаар биечлэн ирэх шаардлагагүй болсныг мэдэгдье.

Нэг. Иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагааны тухай

Аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс соёл, урлагийн тэмцээн, уралдаанд бүртгүүлэх, виз мэдүүлэх, сурч боловсрохоор сургалтын байгууллагад хандах, ажилд орох, иргэний гэрээ хэлцэл байгуулах зэрэг тохиолдолд иргэдээс ял шийтгэлтэй эсэх лавлагаа шаардаж байгаагаасиргэдийн эрх зөрчигдөж, хүнд суртал, чирэгдэл гарч байна.

Хууль зүйн сайдын 2013 оны А/12 дугаарын тушаалаар батлагдсан заавраар :

  • иргэн өөрийн ял шийтгэлтэй эсэхийг нотлох үүргээс чөлөөлөгдсөн;
  • хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага нь иргэдээс ял шийтгэгдсэн эсэх тодорхойлолт шаардахыг зогсоосон;
  • ялгүй болох хугацаа дууссан, шүүхээр ял шийтгэгдсэн нь цагаатгагдсан, өршөөгдсөн зэрэг үндэслэл бүрээр лавлагааг нарийвчлан гаргаж тодорхойлохоор зааварласан;
  • лавлагааг цахим сүлжээ ашиглан гарган өгч байх.

Энэ зааварт заагдсан эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж нь лавлагааны тодорхойлолт авахдаа тухайн иргэний үнэмлэхний хуулбар, ургийн овог, эцэг/эх/-ийн болон түүний нэр, хүйс, регистрийн дугаар, лавлагаа авах эрх зүйн үндэслэлийг агуулсан албан бичиг, үйлчилгээний төлбөр тушаасан баримтыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвд албан бичгээр ирүүлэн лавлагаа авах ба орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаар дамжуулан авч болно.

Ингэхдээ Архивын тухай хууль, Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар тушаалаар батлагдсан архивын үйлчилгээний төлбөр 1000 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын Төрийн сан банк дахь 900012034 дугаар дансанд тухайниргэнээр тушаалгасан байна.

Хоёр.Ял шийтгэгдсэн эсэхийг тодорхойлолтоор авах эрх бүхий байгууллагын жагсаалт, эрх зүйн үндэслэл

д/д

Хуулийн үндэслэл

Зорилго

Эрх бүхий байгууллага

 

1

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2.5

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших

Сонгуулийн ерөнхий хороо

 

2

Прокурорын байгууллагын тухай хуулийн 39.1

Прокурорын байгууллагад прокуророор томилогдон ажиллах

Прокурорын байгууллага

3

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 41.2

Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч, мэргэжилтнээр ажиллах

Шүүхийн шинжилгээний байгууллага

4

Авлигын эсрэг хуулийн 19.1

Авлигатай тэмцэх байгууллагад ажиллах

Авлигатай тэмцэх газар

 

5

Банкны тухай хуулийн 19.1.5, 32.1.2, 34.2.3, 58.1.2

Банк үүсгэн байгуулах эрх авах, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр болон гүйцэтгэх удирдлагад ажиллах

Монгол банк, банк үүсгэн байгуулагч

6

Галт зэвсгийн тухай ху?лийн 5.2.

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах

Цагдаагийн байгууллага

7

Гэр бүлийн тухай хуулийн 57.2, 65.1, 68.1.4

Хүүхэд үрчлэх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байх эрхтэй эсэхийг шийдвэрлүүлэх;

Шүүх

 

8

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.3

 

Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох

 

Шүүх

9

Шүүхийн захиргааны тухай 16.1.4, 25.2

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн, захиргааны ажилтнаар томилогдох

Шүүх

10

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13.1.3

 

Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад ажиллах

Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага

11

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.4.6

Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хийлгэх

Иргэний бүртгэлийн байгууллага

12

Иргэний хуулийн 498.4

Хууль бусаар ял шийтгүүлсний гэм хорыг арилгуулах

Шүүх

 

13

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136.2

Хорих ял эдэлж байгаа хүн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох

 

Шүүх

14

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.10

Хорих ял эдэлж байгаа хүн иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулах

Нийгмийн даатгалын байгууллага

 

15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.3

Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших

Сонгуулийн ерөнхий хороо

 

16

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.5, 26.6.3

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргад нэр дэвших

 

Шат шатны засаг дарга

 

17

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5.2

Ял шийтгүүлсэн хүн тухайн ялаа эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл гадаадад хувийн хэргээр зочлох, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

 

18

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 4.1

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвших

Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох эрхтэй байгууллага

19

Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 10.5.

 

Цагдаагийн алба хаагчаар ажиллах

 

Цагдаагийн байгууллага

20

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 16.4.3

Монгол банкны санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагчаар ажиллах

 

Монгол банк

 

21

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9.4

 

Ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох

 

Нийгмийн даатгалын байгууллага

 

22

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3.4

Хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох

 

Нийгмийн даатгалын байгууллага

 

23

 

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21.4

Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн, ерөнхий захирлаар ажиллах

Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох эрхтэй байгууллага

24

Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25.3.2

Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших

 

Сонгуулийн ерөнхий хороо

25

Орон сууц хувьчилах тухай хуулийн 16.2

Хорих ял шийтгэгдэж байгаа хүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн орон сууц хувьчилж авах

Орон сууц хувьчлах товчоо

 

26

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.6

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнээр ажиллах

Санхүүгийн зохицуулах хороо

27

Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1

Ял шийтгүүлж байсан татвар төлөгчийг татварын өршөөлд хамруулахгүй байх

 

Татварын байгууллага

28

Төв банкны тухай хуулийн 271.1

Монгол банкны хяналтын зөвлөлд ажиллах

Монгол банк

29

Төрийн албаны тухай хуулийн 16.2.1

Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, төрийн албаны төв байгууллагад гишүүнээр ажиллах

Төрийн албаны зөвлөл

 

30

Төрийн аудитын тухай хуулийн 13.2.4

Монгол Улсын аудитораар томилогдох

Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох эрхтэй байгууллага

31

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.3, 50.3

Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар болон төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилахтай холбогдож шинжээчээр ажиллах

Төрийн өмчийн хороо

 

32

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 13.2

Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаар ажиллах

Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох эрхтэй байгууллага

 

33

Харъяатын тухай хуулийн 10.3

Хорих ял эдэлж байгаа этгээдийг Монгол Улсын харъяат болгохоос татгалзах

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

34

Хувийн хамгаалалтын тухай хуулийн 5.2

Бие хамгаалагчаар ажиллах

Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага

35

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.5

Хорих ял эдэлж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах

Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага

36

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1

 

Шүүгчээр ажиллах

 

Шүүх

 

37

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 28.1.4

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

38

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19.2.2

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах

Монголын өмгөөлөгчдийн холбоо

39

Өмгөөллийн тухай хуулийн 132.4

 

Өмгөөлөгчөөр ажиллах

Монголын өмгөөлөгчдийн холбоо

 

40

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4.1.3

 

Нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах

 

Нийгмийн даатгалын байгууллага

 

 

 БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ АЛБА

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна