Галт зэвсгийн гэрчилгээ шинээр авах иргэний бүрдүүлэх матери
1. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл \уг галт зэвсгийг хаанаас хэзээ авсан тухайгаа тодорхой бичих\
2. Иргэний үнэмлэхний наториатаар баталгаажуулсан хуулбар
3. 3х4 хэмжээний зураг 3 хувь \одоогийн үеийн\
4. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газар
5. Гэрчилгээний үнэ 4800 төгрөгийг тушаасан баримт \төрийн сан 900012038 тоот данс. ЦЕГ-ын Санхүү хангамжийн газар\
6. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, Улаанбаатар банк 2611175861 тоот дансанд тэмдэгтийн хураамж 5000 төгрөгийг тушаасан баримт
7. Даваа гарагт 14.00 цагт, Пүрэв гараг 10,00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр буу, 2 ширхэг сумтай очиж хошуу, хонгионы санд дээж өгч бичиг авах
8. Галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон бичиг
9. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
10. Эх сурвалжийн бичиг /дэлгүүрийн эсвэл гаалийн бичиг/
Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал
Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал
- Галт зэвсгийг шилжүүлж өгөхийг хүссэн болон авах хүмүүсийн өргөдөл
Худалдах, худалдан авах гэрээ буюу Бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан байна. / Гэрээн дээр хоёр иргэний үнэмлэх галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдана / - Галт зэвсэг авч байгаа хүний 3/4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
- Тэмдэгтийн хураамж, 2500 төгрөг тушаасан баримт/ Улаанбаатар банк 2611175861 тоот данс, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газар
- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
- Шилжүүлэг хийлгэх тохиолдолд хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэж тусгай тэмдэглэл дээр даруулж 14, 15 дугаар хуудасыг бүрэн бөглүүлсэн байна.