/ / Цагдаагийн хэсгийн нэрэмжит Волейболын тэмцээнийг зохион явууллаа

Цагдаагийн хэсгийн нэрэмжит Волейболын тэмцээнийг зохион явууллаа

"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Хутаг-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн нэрэмжит Волейболын тэмцээнийг зохион явууллаа. Уг тэмцээнд 8 багийн 60 шахам тамирчид оролцож авъяас чадвараа дайчлан өрсөлдсөнөөс тэргүүн байрыг У.Цолмонбаатар ахлагчтай ЕБС, дэд байрыг Э.Ууганбаяр ахлагчтай "Залуус" баг, 3-р байрыг Б.Мөнх-од ахлагчтай "Хонгор" баг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, диплом, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
Мөн эрчүүдийн дунд зохиогдсон "Хүчтэн" тэмцээнд 20 гаруй залуус оролцсоноос "Олсонд авирах" төрөлд Д.Ганбаатар, "Гар барилдаан"-ы төрөлд Ж.Идэрбат нар тус тус тэргүүн байрыг эзлэв.
Мэдээлэл боловсруулсан: Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн х/ч Х.Мөнхжаргал

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна