/ / АЙМГУУДААС АНХ УДАА БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИН АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭВ.

АЙМГУУДААС АНХ УДАА БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИН АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭВ.

 

Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн

хурлын тэргүүлэгчдийн тогтоол

 2015.02. 12                                             дугаар20                                          Булган сум

 Журам батлах тухай

 Монгол улсын засаг захиргаа ,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 20.1.7, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.2, 16.4, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 11 дүгээр зүйл, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 388 дугаар тогтоол, аймгийн цагдаагийн газрын 2015 оны  дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс

ТОГТООХ нь:

  1. Булган аймгийн хэмжээнд цагдаагийн алба хаагчдын үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэднийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх зорилгоор зөвхөн Булган аймгийн харьяат иргэдэд ” Бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх журам”-ыг  хавсралт ёсоор баталсугай
  2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн сангийн торгуулийн дансыг машинд суулгуулан банк, даатгал, цагдаагийн цахим сүлжээнд жолоочийн үнэмлэхний бүртгэлийг холбох ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн газар, /О.Ганбат/, Төрийн сан/ Батцогт/ , нарт зөвөлсүгэй
  3. Энэ журмыг 2015 оны 04-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулан Аймгийн ИТХ-д хагас ,бүтэн жилээр танилцуулаж ажиллахыг ЦГ-н ХАБХТасаг / Д.Ууганбаяр/-т , даалгасугай

                          

                                        Дарга                                  Д.Батсайхан

 

                                                                      Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын

тэргүүлэгчдийн 20-р тогтоолын хавсралт

Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам

 Нэг: Нийтлэг үндэслэл

 1.1  Энэ журмын зорилго нь зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас торгох шийтгэлийг ноогдуулахад бэлэн бус системийг нэвтрүүлэх, ногдуулсан шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2  Торгох шийтгэлийг ногдуулсан шимйдвэрийн биелэлтийг хангах ажиллагаа нь банк, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн үнэмлэхний нэгдсэн цахим бүртгэлд тулгуурласан нэгдмэл тогтолцоотой уялдсан байна.

                                                      Хоёр: Бэлэн бус торгууль ногдуулах

 2.1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам зөрчсөн этгээдэд бэлэн бус торгууль ногдуулахад энэ журмын 1.2-т заасан нэгдсэн цахим системийг ашиглаж, зөрчил гаргасан этгээдийн талаар зохих мэдээллийг авах, гаргасан зөрчил, ногдуулсан шийтгэлийг бүртгэх, баримтжуулах, шийдвэрийг хэвлэж өгөх, шийдвэрийн биелэлтийг хянах нөхцлийг бүрдүүлсэн программ хангамж, төхөөрөмжийг хэрэглэнэ.

2.2 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тшаалтан/ цаашид “Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан” гэх/ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн этгээдэд торгох шийдвэр/ шийтгэвэр, торгуулийн хуудас/-ийг цахим төхөөрөмж ашиглан хэвлэж өгнө.

2.3 Торгох шийдвэрийн хуудсанд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан гарын үсэг зурж, зөрчил гаргасан этгээдэд гардуулж өгөх эсхүүл тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хаягаар хүргүүлнэ.

2.4 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан торгох шийдвэрийн хуудсанд торгууль төлөх хугацаа, дансны дугаар болон лавлах утасны дугаар, цахим хаяг, торгуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна.

2.5 Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны зөрчилд ногдуулсан торгох шийдвэр нь замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчилд ногдуулсан шийдвэртэй давхцахгүй байна.

2.6 Цагдаагийн байгуулллагын эрх бүхий ажилтан торгох шийтгэл ногдуулахдаа жолоочийн жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураахыг хориглоно.

                                        Гурав: Торгох шийтгэлд гомдол гаргах

 3.1  зөрчил гаргасан этгээд торгох шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

3.2  Цагдаагийн байгуулллагын эрх бүхий ажилтан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасны дагуу гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, хариуг мэдэгдэх үүрэгтэй.

3.3  Зөрчил гаргасан этгээд нь энэ зүйлийн 3.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

3.4  Торгох шийдвэрт гомдол гаргах журам, түүнийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг торгох шийдвэрийн хуудас болон 

www.torguuli.mn  цахим хуудсанд байрлуулна.

 

                                Дөрөв: Торгох шийдвэрийг биелүүлэх

           4.1 Зөрчил гаргасан этгээд нь ногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор          аймгийн төрийн сангийн дансанд төлөх үүрэгтэй.

           4.2 Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдол бүрт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.2-т заасны дагуу 20,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

           4.3 Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүйн улмаас энэ зүйлийн 4.2-т заасан хэмжээгээр 5-н удаа торгуулсан бол шүүхийн шийдвэр гаргуулж, тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.

           4.4 Цагдаагийн байгууллагын хүсэлт гаргасанаар  дансны орлогыг баталгаажуулж цагдаагийн байгууллагад хүргүүлэх

            4.5 Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арилжааны банкуудтай гэрээ байгуулан ажиллах

 

                                                 Тав: Торгох шийдвэрийн бүртгэл, тооцоо

           5.1 дор дурдсан тохиолдолд зөрчлийн бүртгэлээс хасна.Үүнд:

              5.1.1 Торгох шийдвэрийг хүчингүй бологсон

              5.1.2 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон

             5.1.3  зөрчил гаргасан этгээд нь нас барсан бол

                                                       АИТХурал

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна