/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 94 ЖИЛИЙН ОЙ, “ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 94 ЖИЛИЙН ОЙ, “ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын үйл ажиллагаа цагдаагийн газрын сургалт дадлагын төвд тэмдэглэв.

Ёслолын үйл ажиллагаанд цагдаагийн газрын үе үеийн ахмад буурлууд тэдний залгамж халаа болсон цагдаагийн нийт алба хаагч, ажилчид, тэдгээрийн гэр бүл, хууль хяналтын байгууллагын удирдлагууд өргөнөөр оролцлоо. Энэ үеэр Д.Даарий агсний нэрэмжит хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолт зохион байгуулсан.

Хүчит бөхийн барилдаанд 32 бөхөөс НХЖХТ-ын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батжаргал түрүүлж, Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Цогтбаяр үзүүрлэж, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Лувсансамдан, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Өлзийсүрэн нар шөвгөрч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
МОНГОЛЫН ЦАГДААГИЙН СҮР ХҮЧ ЦАГААН ШОНХОР ШИГЭЭ ӨӨДӨӨ ХИЙМОРЬТОЙ БАЙХ БОЛТУГАЙ

Мэдээлэл боловсруулсан: ТЗБТ-ын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Б.Батмөнх

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна