/ / БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР СУРГАЛТ ДАДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР СУРГАЛТ ДАДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг байгалийн үзэсгэлэнт Жаргалантын ам гэх газар Сургалт дадлагын төвийг Орон нутгийн хөрөнгө оруулалт болон Цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан, барьж байгуулан нээлтийн ажиллагааг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион явууллаа.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох агентлагийн дарга нар, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга урилгаар оролцож бүтээн байгуулалтанд идэвхи зүтгэлтэй оролцсон хошууч Т.Чинбаатар, ахмад Б.Бүрэнтөгс, дэслэгч Ч.Чинзориг, а/а Ц.Батзаяа, д/а Б.Болдсайхан, д/а Н.Мөнхбаясгалан, үйлчлэгч Б.Соёл-Эрдэнэ нарыг ЦЕГ-ын Санхүү хангамжийн газар, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ, Цагдаагийн газрын шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат: Уг төвд өвөл зуны аль ч улиралд вакумжуулсан сургалтыг явуулах боломжтой, учир нь 50-60 хүний сургалтын танхим, хоол бэлтгэлийн өрөө, хоолны заал, амралтын 3 өрөө, өвлийн 8 шовгор, 00, шүршүүр зэрэг бүхий л боломжуудыг бүрдүүлж өгсөн. Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, тусгай бэлтгэл хийлгэж сурган дадлагажуулахад томоохон хөрөнгө оруулалтын ажил боллоо гэж онцолсон юм. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна