/ / ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

2015 оны 09 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит ЦЕГ-ын 2015 оны аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд цагдаагийн дэд хурандаа Т.Баттөмөр ахлагчтай эрэгтэй баг тамирчид 32 багаас шагналт 4 дүгээр байранд шалгаран амжилттай оролцлоо.
Тэмцээнд оролцсон багуудаас Нэгдүгээр байранд Ховд аймгийн цагдаагийн газар, Хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн цагдаагийн газар, Гуравдугаар байранд Замын цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан байна.
Тус газрын эрэгтэй баг тамирчид нь 2008 онд төвийн бүс, 2011, 2015 онд хангайн бүсийн аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд тус тус 2 дугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм.

Мэдээлэл боловсруулсан: ТЗБТ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Баттөмөр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна