/ Бидний тухай / Уриа / Эрүүгийн цагдаагийн тасаг / Эрүүгийн цагдаагийн тасаг

Эрүүгийн цагдаагийн тасаг

Эрүүгийн цагдаагийн тасгийн танилцуулга

          Булган аймгийн Эрүүгийн цагдаагийн алба нь анх Дотоод явдлын яамны сайдын 1938 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тушаалаар тус аймагт цагдан сэргийлэх анги байгуулагдахад Л.Ванчигжав, А.Гаадан, О.Пэрэнлэйжамц, Л.Сэрээнэн нар төлөөлөгчөөр томилогдон ажиллаж эхэлсэнээр гэмт хэрэгтэй тэмцдэг шууд үүрэг бүхий эрүүгийн албаны суурь тавигджээ.

          Эрүүгийн ГА-ыг улсын хэмжээнд зохион байгуулахын тулд 1940 онд Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Булган, Архангай, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь, Ховд зэрэг аймгийн Цагдан сэргийлэх ангид анх удаа ГА эрхэлсэн төлөөлөгчийн орон тоо бий болж ажиллуулжээ.

          ДЯЯ-ны сайдын 1955 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 504 тоот тушаалаар тус аймагт эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах алба байгуулагдаж албаны ахлах төлөөлөгчөөр ахмад Ц.Бат-Очир ажиллажээ.

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 тоот тушаалаар Булган аймгийн Цагдаагийн газрын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх тасгуудыг нэгтгэн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болгон өөрчилж даргаар нь Цагдаагийн газрын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга болж Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх тасгийн дарга нь ахлах мөрдөн байцаагч /орлогч/, хэрэг бүртгэх тасгийн дарга нь ахлах хэрэг бүргэгч /орлогч/ гэсэн бүтэц зохион байгуулалттай болсон.

          2015 онд Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар өөрчлөгдсөнөөр Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтанд дахин өөрчлөлт орж цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг Эрүүгийн цагдаагийн тасаг болгон өөрчилсөн.

  1. х/ч П.Чинбат 1993-1996 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга
  2. х/а Д.Ядамдорж 1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга
  3. х/а Д.Мөнхжаргал1998-2000 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн алба эрхэлсэн дэд дарга
  4. д/х Х.Мөнхжаргал 2000-2002 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, 2002-2003 онд тус хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга
  5. д/х Х.Бумцэнд 2004-2006 онд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга
  6. д/х Д.Баяраа 2006-2007 онд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга
  7. д/х М.Баяртогтох 2007-2014 онд Булган аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2014-2015 онд цагдаагийн газрын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга
  8. х/ч Д.Гантөмөр ЦЕГ-ын даргын 2015 оны 05-р сарын 29-ны өдрөөс Булган аймаг дахь цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

          Одоо тус тасагт  тоо бүртгэл хариуцсан ахлах төлөөлөгчөөр дэд хурандаа М.Баяртогтох, ахлах төлөөлөгчөөр ахмад Б.Эрдэнэбаяр, малын хулгайн гэмт хэрэг хариуцсан төлөөлөгчөөр дэслэгч О.Батцэнгэл, орон байрны хулгайн гэмт хэрэг хариуцсан төлөөлөгчөөр ахмад Б.Нэргүйбаатар, эдийн засгийн гэмт хэрэг хариуцсан төлөөлөгчөөр ахлах дэслэгч Т.Баттөр, дэслэгч З.Итгэлбаяр, туслах төлөөлөгчөөр ахлах ахлагч Ц.Батзаяа нар ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна