/ Бидний тухай / Газар нэгж / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 1938 онд Булган аймгийн Дотоодыг хамгаалах анги байгуулагдсан цагаас эхлэн анхны цагдаагаар Д.Галсанжамц, Н.Санжаа, Б.Даваа, Р.Рэнцэн нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан тухай архивын материалд тэмдэглэгдэн үлдсэн байна.

            1938 онд Л.Сэрээнэн, 1940-өөд оноос Д.Гомбодорж нар байцаагчаар ажиллаж, цагдаа нараа хариуцаж үүрэг гүйцэтгэж  байсан тухай архивын зарим материал, амьд сэрүүн байгаа ахмад буурлуудын дурсамж яриа, өөрийнх нь ар гэрт хадгалагдан үлдсэн зарим үнэмлэх зэргээс харагдаж байна.

            Дэслэгч П.Гомбодоржоос хойш байцаагчаар бага дэслэгч Д.Орги, З.Цоодол /Өвөр хангайн ахмад/ Сундуйсүрэн, ахлах дэслэгч Ш.Самбуу нар тус тус ажиллаж байсан байна. ДЯЯ-ны сайдын 1952 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 170 тоот тушаалаар сэргийлэн хамгаалах алба байгуулагдаж байцаагчаар нь галын байцаагчаар ажиллаж байсан ахмад М.Санжаажав хавсран ажилласан ба үүнээс хойш ахмад Дүгэрээ, ахмад Б.Загд, ахмад С.Гунаажав, ахмад Д.Нэргүй, ахмад Г.Ганболд, ахмад Д.Болдсайхан, ахмад Д.Дамдин нар сэргийлэн хамгаалах ахлах байцаагчаар тус тус ажилласан байна.

        Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Булган аймгийн цагдаагийн газрын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсон.

НХЖХТ-ийн бүтэц нь:

Тасгийн дарга

Ахлах байцаагч

Хэсгийн байцаагч нар

Албадан саатуулах байр

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг

Сумдын болон Эргүүлийн цагдаа нар харьяалагдаж байна.

 Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга: Тасгийн алба хаагч нарыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, эрүү хэв журмын нөхцөл байдлыг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлийг зохион байгуулах удирдах арга хэмжээг авах үндсэн чиг үүрэгтэй.

 Хэв журмын ахлах байцаагч: Иргэдэд байгаа нуугдмал галт зэвсгийг түр хураах, хууль ёсны галт зэвсэгт гэрчилгээг олгох, хяналт тавих, хэв журмын алба хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар ханган, шалган зааварчлах, аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, АСТТХ, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах стандартын дагуу байгаа эсэхэд хяналт тавих, энэ төрлийн гэмт хэрэгт судалгаа хийх үндсэн чиг үүрэгтэй.

 Хэсгийн байцаагч: хариуцсан баг хорооны айл өрхөөр орж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, саналын мөрөөр тодорхой ажил зохион байгуулах, багийн газар нутаг, хүн ам, аж ахуйн нэгж байгууллага, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй иргэд зэрэг обьектын судалгаа хийх, багийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллага албан тушаалтантай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

 Албадан саатуулах байр: Архидан согтуурч зөрчил гаргасан иргэдийг албадан саатуулах, мөн шүүгчийн шийтгэврээр баривчлагдан хүмүүжиж байгаа этгээдэд хяналт тавих, үндсэн үүрэгтэй 3 эмч, 4 жижүүр цагдаагийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэдэг.

 Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг нь Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх, шүүгдэгч хариуцагчийг албадан ирүүлэх, шүүгдэгч, яллагдагийг шүүх хуралдаанд цагдан хорих байрнаас хуяглан хүргэх  ажиллагааг зохион байгуулан ажилладаг.

 Эргүүлийн цагдаа: нь гудамж талбай, хороололд тогтоосон маршрут, хуваарийн дагуу явганаар болон машинтай эргүүл шалгалт хийж, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцох, архидан согтуурч зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулах байранд хүлээлгэн өгөх үндсэн чиг үүрэгтэй.

  Сумдын Хэв журмын цагдаа: хариуцсан сумандаа тогтоосон маршрут, хуваарийн дагуу явганаар болон машинтай эргүүл шалгалт хийж, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцох, архидан согтуурч зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тодорхой ажил зохион байгуулах чиг үүрэгтэй. 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна