/ Бидний тухай / Газар нэгж / Дэмжлэг үзүүлэх газар / ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

 

1940 онд аймгийн цагдагдан сэргийлэх ангийн анхдугаар өргөн зөвлөгөөний тогтоолд “Шинэ барилгын ажлыг түргэвчлэн шаардаж ахар богино хугацааны дотор бариулж гүйцэтгэхийг тус ангийн аж ахуйн дарга, Лувсанд даалгах”- гэсэн заалт тусгаснаас үзэхэд 1940 онд тус ангийн аж ахуйн дарга нь Лувсан гэдэг хүн ажиллаж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ үеэс захиргааны удирдлагын тасгийн эх суурь тавигдсан гэж үзэж болно.

Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 51 дүгээр тогтоолоор Булган аймаг дахь цагдан сэргийлэх ангид улс төрийн орлогчоор удирдуулсан хүнй нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалыг давхар баталсан.

Цагдаагийн бүтэц зохион байгуулалтад 1990 оноос Захиргаа аж ахуйн тасаг нэртэй болж тасгийн дарга нь Боловсон хүчин-сургалт эрхэлсэн дэд даргын орон тоонд ажиллаж байсан. Мөн тус тасаг нь 2014 оноос ЦЕГ-ын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр дэмжлэг үзүүлэх, 2015 оноос Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг нэртэйгээр ажиллаж байсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын тасаг болж бүтэц зохион байгуулалтад орсон.

Захиргааны удирдлагын тасгийн бүтэц:

Тасгийн дарга

Ахлах нягтлан бодогч

Сэтгэл зүйч

Хүний нөөцийн мэргэжилтэн

Аж ахуйн ажилтан

Бичиг хэргийн эрхлэгч, архивч

Бичээч

Нярав

Цагдаа жолооч

Үйлчлэгч

Сантехникч нар харьяалагдан ажиллаж байна.

 

Захиргааны удирдлагын тасгийн дарга:  Байгууллагын хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомж, дээд байгууллага, албан тушаалтны болон удирдлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавьж үр дүнг тооцох, хууль сахиулах чиглэлээр баримтлах бодлого, үндсэн чиглэл, ойрын болон хэтийн зорилт тодорхойлоход байгууллагын удирдлагад туслах, холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах.

Ахлах нягтлан бодогч: Цагдаагийн байгууллагад мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсөвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллогын ажлыг зохион байгуулах, санхүүгийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил тод мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Сэтгэл зүйч: Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг сэтгэл зүйн дарамт, стрессээс урьдчилан сэргийлэх, байгууллагын соёл, алба хаагчийн харилцаа хандлагыг дээшлүүлэх, алба хаагчдаас гэмт хэрэг зөрчилд холбогдох, сахилгын зөрчил гаргаж байгаа байдалд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах.  Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авч дэмжлэг үзүүлэх.

Хүний нөөцийн мэргэжилтэн: Хүний нөөц, алба хаах харилцаатай холбоотой бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, томилолт, шилжилт хөдөлгөөн, орон тооны нөхөн хангалтыг хийх.

Аж ахуйн ажилтан: Цагдаагийн байгууллага, нэгжийн алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай техник хэрэгсэл, эд зүйлээр хангах судалгаа хийж, удирдлагад танилцуулах шийдвэрлүүлэх, байгууллагын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж үйлчилгээний ажилтан нарын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах.

Бичиг хэргийн эрхлэгч, архвч: Байгууллагын хэвэлмэл хуудасны ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, ирсэн мэдээллийг удирдлагад шуурхай танилцуулж, ирсэн, явсан бичиг, санал, өргөдөл, гомдлыг бүртгэл хөтөлж холбогдох алба хаагч, байгууллагад хүргүүлэх, байгууллагын архивын баримтыг нягтлан шалгах.

Бичээч: Байгууллагын албан бичиг, баримтыг албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандартын дагуу компьютерт шивж хэвэлмэл хуудсанд буулгах, цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг бичих, цахим сан бүрдүүлж ажиллах.

            Нярав: Цагдаагийн байгууллагад мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн бүртгэл хөтлөх, мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материалын тайлан гаргах, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалтад бүртгэлээр хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх.

            Цагдаа-жолооч: Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар түргэн шуурхай, соёлтой үйлчлэх.

           

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна