/ Бидний тухай / Газар нэгж / Дотоод хяналт аюулгүй байдлын газар / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

 

 

ЗАМЫН  ЦАГДААГИЙН ТАСГИЙН  ЭРХЭМ ЗОРИЛГО

Замын цагдаагийн тасгийн хаагчид Булган аймагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чанартай, шуурхай биелүүлж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлж, алба хаагчдаас үйл ажиллагаандаа мөрдөх чин эрмэлзэл нь “Бид замын хөдөлгөөнд оролцогчдын найдвартай туслагч, итгэлт түнш байх болно”. 

 ЗАМЫН ЦАГДААГИЙН  ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 Тус тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 тоот тушаалаар Замын цагдаагийн тасаг болгон бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн 21 орон тоотойгоор Булган аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн хэрэг, ослын шалтгаан нөхцлийг тодорхойлох, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, замын хөдөлгөөнд оролцогч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг мэдээллэх, сурталчилах, биелэлтэд хяналт тавих, Замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга дэг журам, соёлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, замыг өргөтгөх, жолооч бэлтгэх сургалтад хяналт тавих, мэргэжлийн шалгалт авах, жолооны үнэмлэх олгох зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

 Тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Өнөрбат, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Төрбат, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямбаяр,цагдаагийн ахлах дэслэгч Б.Өнөрбат, цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаагийн дэслэгч С.Намхайжанцан, цагдаа зохицуулагч,  цагдаагийн сургагч ахлагч Д.Батмөнх, цагдаагийн ахлагч Х.Шинэтөр,  цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадагва, цагдаагийн дэд ахлагч О.Батмөнх, цагдаагийн дэд ахлагч Г.Төгөлдөр, цагдаагийн дэд  ахлагч Г.Амартүвшин,  Рашаант суманд зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Чинзориг, цагдаагийн ахлах ахлагч Э.Дэмчиггарав, цагдаагийн дэд ахлагч Г.Мягмарбаяр, Хангал суманд цагдаагийн дэд ахлагч Н.Дашзэвэг, Бүрэгхангай суманд цагдаагийн дэд ахлагч А.Баярхүү, Баяннуур суманд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Булгантамир, Хутаг-Өндөр суманд цагдаагийн дэд ахлагч Ц.Доржсүрэн, Орхон суманд цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д.Нэргүй  нар үүргээ нэр төртэй зохих ёсоор гүйцэтгэн ажиллаж байна.

                            ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ХАМТ ОЛНЫ АМЖИЛТ

 

  • “2004 “,”2005” онд Тєв орон нутгийн тасаг, албадыг хошуучлан” ажлаараа  дараалан 1-р байр эзлэж Замын цагдаагийн газрын “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр
  • 2006 онд Замын цагдаагийн албаны 70 жилийн ой угтаж, төв орон нутгийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг албадын дунд зарласан "Тэргүүний алба" шалгаруулах болзолт уралдаанд 3-р байр эзэлж "Өргөмжлөл" үнэ бүхий зүйлээр
  • 2007 онд Замын цагдаагийн албаны орон нутгийн тасаг, албадаас ажлаараа улсад 3-р байр
  • 2008 онд Замын цагдаагийн газрын орон нутгийн тасаг, албадаас ажлаараа 3.3 оноогоор "Хангалттай" үнэлгээтй 3-р байр
  • 2009 онд Замын цагдаагийн газрын орон тунгийн тасаг, албадын ажлын үзүүлэлтээр 4 оноо буюу "Сайн" үнэлгээтэй дүгнэгдсэн 
  • 2010 онд Замын цагдаагийн газрын орон нутгийн тасаг, албадын ажлын үзүүлэлтээр 4 оноо буюу “Сайн” үнэлгээтэй
  • 2011 онд Замын цагдаагийн газрын орон нутгийн тасаг, албадын ажлын үзүүлэлтээр 4,2 оноо буюу “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн.
  • 2012 онд Замын цагдаагийн газрын орон нутгийн тасаг, албадын ажлын үзүүлэлтээр 4,3 оноо буюу “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн.
  • 2012 онд Цагдаагийн хэлтсийн “Тэргүүний хамт олон” .
  • 2013 онд Замын цагдаагийн газрын орон нутгийн тасаг, албадаас ажлаараа 4,4 оноогоор 1 байр эзэлсэн.
  • 2014 онд төв орон нутгийн газар, хэлтэс, тасгуудаас 4,6 оноогоор 2 байр эзэлсэн.
  • 2019 онд төв орон нутгийн газар, хэлтэс тасгуудаас 1-р байр эзэлсэн.
  • 2020 онд төв орон нутгийн газар, хэлтэс тасгуудаас 5-р байр эзэлсэн.

 

 

 

New layer...
New layer...

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна