/ / МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

1946 оны 09 дүгээр сард Дотоод явдлын яамны сайдын 224 тоот тушаалаар Монгол улсад Мөрдөн байцаах алба байгуулагдаж байсан түүхтэй.

Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид 1946 оны 09 дүгээр сар хүртэлхи хугацаанд гүйцэтгэх ажил, урьдчилсан мөрдөн байцаалт явуулах, ял төлөвлөж, хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагааг Цагдан сэргийлэх ангийн гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан дэслэгч Ё.Бямбажав хариуцан гүйцэтгэж байжээ... /Мөрдөн байцаах албаны түүхэн товчоо номноос/

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 367 тоот тушаалаар Мөрдөн байцаах газрын бүтцийг өөрчлөн байгуулснаар аймгийн Цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаах тасаг байгуулагдаж тасаг болон зохион байгуулагдсан. 

Мөрдөн байцаах тасаг нь тасгийн дарга 1, ахлах мөрдөгч 1, мөрдөгч 5 орон тоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Одоо тус тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, ахлах мөрдөгчөөр, цагдаагийн хошууч Ц.Ганбат, мөрдөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цогтбаяр, Б.Ананд, Б.Батбаяр, цагдаагийн дэслэгч Б.Лхагвадорж, Э.Мөнгөнчимэг нар ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ц.Ганбат, мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаяр, Мөрдөн байцаах албаны баярын бичгээр мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Ананд, Б.Лхагвадорж нар “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр, хугацааны ахлах дэслэгч цолоор мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Ананд, Б.Батбаяр нар тус тус шагнагдсан байна.

Тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр нь  

2000-2003 онд Төмөр зам дах цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаа

2007-2009 онд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч

2009-2012 онд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч

2012.09 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагч

2012.12 дугаар сараас 2019.05 дугаар сар хүртлэх хугацаанд Нийслэлийн Удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах мөрдөгч

2019 оны 05 дугаар сараас Булган аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байна.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна