/ / БАГИЙН АМЖИЛТААР ХОЁРДУГААР БАЙРАНД ОРЛОО

БАГИЙН АМЖИЛТААР ХОЁРДУГААР БАЙРАНД ОРЛОО

Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Булган аймгийн ИТХ-дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн даргын ивээл дор 2015 оны 1 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулагдсан Хууль, хяналтын байгууллагуудын “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх таван төрөлт спортын тэмцээнд 12 байгууллагын баг тамирчид өрсөлдөж, Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцож багийн нийт дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.

“Биллярд”-ын төрөлд д/ч Б.Баярсайхан, а/а Х.Батжаргал нар хоёрдугаар байр, “Ширээний теннис”-ний төрөлд д/ч Б.Баярсайхан гуравдугаар байр, эрэгтэй “Сагсан бөмбөг”-ийн төрөлд гуравдугаар байр, эрэгтэй “Гар бөмбөг”-ийн төрөлд хоёрдугаар байр тус тус эзэлсэн байна.

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

 Мэдээлэл боловсруулсан: ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна