/ / ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Монгол үндэстний өв соёл уламжлалт шагайн харвааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор алба хаагчдын дунд “ШАГАЙН ХАРВАА” –ны тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээнд 13 алба хаагч оролцож 9 тохой зайнаас товх хасаанд 8 сум харваж ТЭРГҮҮН байранд хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун, хоёрдугаар байранд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбат, гуравдугаар байранд эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батзаяа нар орж тэргүүллээ.

 Мэдээ боловсруулсан: Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбат 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна