/ Хууль эрх зүй / Нийтлэг журам / ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ

ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ

Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух иргэн Х-н гэрт 2016 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж 6 сая орчим төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэргийг Цагдаагийн газрын алба хаагчид халуун мөрөөр нь шуурхай эрэн сурвалжлан Булган суманд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй А гэгч үйлдсэнийг олж тогтоон хулгайлсан эд зүйлсийг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өглөө. 

Цаашид иргэд та бүхэн сар шинийн баяраар орон гэрээсээ хол золголт хийхээр явахдаа гэр орноо аль болох эзэнтэй байлгах, хэрэв хүнгүй орхих тохиолдолд хөрш зэргэлдээ айл болон өөрийн оршин суугаа баг хороо хариуцсан цагдаагийн алба хаагчдад утсаар мэдэгдэж орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Мэдээлэл боловсруулсан: ЗЦТ-ын дарга, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна