/ / УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас 2023 оны II дугаар улиралд иргэдээс ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалд прокуророос хийсэн хяналт шалгалтын дүнтэй танилцах, илэрсэн зөрчил дутагдал, түүний шалтгаан нөхцөл, дахин гаргахгүй байхад чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр эрх бүхий албан тушаалтан нарыг хамруулан аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурортой хамтарсан уулзалтыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, шалгалтын дүн, хяналтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал, зөрчлийн хэрэг бүртгэх ажилд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна