/ / БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА

БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА

Тус цагдаагийн газар нь 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж, 2023 онд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, тэргүүний болон шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулав.

Тус газраас 2023 онд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн төрийн бус байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн, тусгай арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулж  Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 52%,  Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 22.2%, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40.1, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6.2%, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.4%-иар, Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28.6%, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 40%-иар, Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 51.5%, Олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэргийг 58.3%-иар  бууруулж ажилласан эерэг үзүүлэлттэй байна. 

 Алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, албан үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг сайжруулах зорилтын хүрээнд аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Булган, Бүрэгхангай, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Хутаг-Өндөр зэрэг сумдад олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах зардал, Тэшиг, Хишиг-өндөр, Могод, Хялганат, Сэлэнгэ, Гурванбулаг сумдын кабон байрны засвар, Хангал суманд албан тээврийн хэрэгсэл, Могод, Хялганат, Сайхан, Рашаант, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдын албаны тээврийн хэрэгсэлийн урсгал засварт шаардагдах хөрөнгийг тус тус  тус тус шийдвэрлүүлэн ажилласан байна.

           Энэ онд аймгийн нутаг дэвсгэрт 383 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны  мөн үеэс 66 хэргээр буюу -14.7 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Ийнхүү тус газрын 2023 оны “Тэргүүний болон Ажил мэргэжлийн шилдэг”-ээр тасгаар цагдаагийн дэд хурандаа Ж.Мягмаржав даргатай Замын цагдаагийн тасаг,

Тэргүүний алба хаагчаар:

Зөрчлийн хэрэг бүртгэх, тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Алтангарьд,

Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч П.Шинэцэцэг,

НХЖХТ-ийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Нармандах,

Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхболд,

ЭЦТ-ийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дашням,

ШУТ-н жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Мөнхжаргал,

Хутаг-Өндөр сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Цэрэннамжил  шалгарч шагнагдсан байна.

 Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарми алба хаагчдийг Цагдаагийн ерөнхий газар болон Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн шагналаар шагнаж урамшуулсан байна.

 

Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!

 

Insert Image

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна